Монгол улсад жилдээ 1,5 сая тонн хог хаягдал гардгаас 24 хувь буюу 344 тонн хогийг дахин боловсруулдаг. Гэтэл нийт хог хаягдлын 85 хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байдаг.
Иргэн бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь буюу гэртээ ангилснаар цугларах хогны хэмжээ багасах ба дахин боловсруулалтад орох давуу талтай юм.
Хог хаягдлаа ангилахдаа анхаарах зүйлс:
- Хог хаягдлаа эвхэж, дарж овор хэмжээг нь багасгах
- Шинээр худалдаж авсан цахилгаан бараа, бялууны гаднах кардон цаасыг эвхэж, хавтгай болгож хаях
- Цаас, хуванцар, шил болон хүнсний хог хаягдлаа тусдаа хогийн саванд хаях
- Гэр хорооллын айлууд үнсээ бусад хог хаягдалтайгаа холихгүй байх
- Хогоо ангилахдаа хоол хүнсний хогтой хольж бохирдуулахгүй байх
- Хүнсний хог хаягдлаа тусад нь ангилж бордоо хийх
- Цаасны хо груу чихрийн цаас хийж болохгүй
- Шилэн хог хаягдал руу шаазан болон гэрлийн шил хийж болохгүй
- Хогоо ангилах хаях хогийн савыг бэлдсэн байх хэрэгтэй.
Хог ангилах хогийн савны өнгүүд нь:
- Ногоон- Хуванцар сав болон гялгар уутны хог хаягдал
- Улбар шар- Хөнгөн цагаан лааз болон металлийн хог хаягдал
- Цэнхэр- Цаас, цаасан бүтээгдэхүүний хог хаягдал
- Цагаан- Шил, шилэн савлагааны хог хаягдал
- Бор- Хүнсний органик хог хаягдал
- Шар- Ахуйн аюултай хог хаягдал
- Хар- Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг илэрхийлнэ.
Эх сурвалж: https://gogo.mn/r/3xkx3