Хог хаягдлыг ангилан ялгах энгийн дүрмийг танилцуулъя. Хог хаягдлаа ангилахдаа анхаарах зүйлс:
-Хог хаягдлаа эвхэж, дарж овор хэмжээг нь багасгах;
-Шинээр худалдаж авсан цахилгаан бараа, бялууны гаднах картон цаасыг эвхэж, хавтгай болгож хаях;
-Цаас, хуванцар, шил болон хүнсний хог хаягдлаа тусдаа хогийн саванд хаях;
-Гэр хорооллын айлууд үнсээ бусад хог хаягдалтайгаа холихгүй байх;
-Хогоо ангилахдаа хоол хүнсний хогтой хольж бохирдуулахгүй байх;
-Хүнсний хог хаягдлаа тусад нь ангилж бордоо хийх;
-Цаасны хог руу чихрийн цаас хийж болохгүй;
-Шилэн хог хаягдал руу шаазан болон гэрлийн шил хийж болохгүй;
-Хогоо ангилах хаях хогийн савыг заавал бэлтгэсэн байх хэрэгтэй.
Хог ангилах хогийн савны өнгө нь:
- Ногоон- Хуванцар сав болон гялгар уутны хог хаягдал
- Улбар шар- Хөнгөн цагаан лааз болон металлын хог хаягдал
- Цэнхэр- Цаас, цаасан бүтээгдэхүүний хог хаягдал
- Цагаан- Шил, шилэн савлагааны хог хаягдал
- Бор- Хүнсний органик хог хаягдал
- Шар- Ахуйн аюултай хог хаягдал
- Хар- Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг илэрхийлнэ.
Эх сурвалж: https://ganzam.mn/news/xog-xaiagdal-udmyn-sand-noloolno