Иргэн бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь буюу гэртээ ангилснаар цугларах хогны хэмжээ багасах ба дахин боловсруулалтад орох давуу талтай юм.
Хог хаягдлаа ангилахдаа анхаарах зүйлс:
- Хог хаягдлаа эвхэж, дарж овор хэмжээг нь багасгах
- Шинээр худалдаж авсан цахилгаан бараа, бялууны гаднах кардон цаасыг эвхэж, хавтгай болгож хаях
- Цаас, хуванцар, шил болон хүнсний хог хаягдлаа тусдаа хогийн саванд хаях
- Гэр хорооллын айлууд үнсээ бусад хог хаягдалтайгаа холихгүй байх
- Хогоо ангилахдаа хоол хүнсний хогтой хольж бохирдуулахгүй байх
- Хүнсний хог хаягдлаа тусад нь ангилж бордоо хийх
- Цаасны хо груу чихрийн цаас хийж болохгүй
- Шилэн хог хаягдал руу шаазан болон гэрлийн шил хийж болохгүй
- Хогоо ангилах хаях хогийн савыг бэлдсэн байх хэрэгтэй.
Хог ангилах хогийн савны өнгүүд нь:
- Ногоон- Хуванцар сав болон гялгар уутны хог хаягдал
- Улбар шар- Хөнгөн цагаан лааз болон металлийн хог хаягдал
- Цэнхэр- Цаас, цаасан бүтээгдэхүүний хог хаягдал
- Цагаан- Шил, шилэн савлагааны хог хаягдал
- Бор- Хүнсний органик хог хаягдал
- Шар- Ахуйн аюултай хог хаягдал
- Хар- Дахин боловсруулах боломжгүй хог хаягдлыг илэрхийлнэ.
Эх сурвалж: https://www.inews.mn/a/16023